БАРИЛГЫН МАТЕРИАЛЫН ЛАБОРАТОРИЙН ТАНИЛЦУУЛГА

Барилгын чанар аюулгүй ажиллагааг хангах зорилгоор барилгын материалын лабораторийн барилга 2014 онд улсын төсвийн хөрөнгө оруулалтаар баригдаж ашиглалтанд орж 2014 оны 07 сараас эхлэн үйл ажиллагаа явуулж байгаа бөгөөд 2017 оны 12 сард лабораторийн үйл ажиллагаанд итгэмжлэлийн ажлын хэсэг ажиллан үнэлэлт дүгнэлт өгч 2018 оны 03-р сард Стандарт хэмжил зүйн газрын Итгэмжлэлийн техникийн хорооны хурлаар орж 2 жилээр итгэмжлэгдсэн.

Барилгын материалын  лаборатори нь  MNS ISO/ IEC 17025:2018 стандартын дагуу чанарын бодлогоо илэрхийлсэн чанарын удирдлагын тогтолцоотой.

Барилгын материалын  лаборатори нь импортын болон дотоодын барилгын материал, хийц, бүтээц, эдлэхүүний шинж чанарыг Монгол улс болон олон улсад мөрдөгдөж байгаа стандартын дагуу орчин үеийн лабораторийн шинэ техник, технологи, багаж тоног төхөөрөмж ашиглах замаар судлан шинжилж, үнэлэмжийг үнэн зөв, өндөр магадлалтай тогтоон тодорхойлох зориулалт бүхий тоног төхөөрөмжөөр тоноглосон  лаборатори юм.

Санал асуулга

Танд уг сайт таалагдаж байна уу...

© 2019 ОН. ГАЗАР ЗОХИОН БАЙГУУЛАЛТ, ГЕОДЕЗИ, ЗУРАГ ЗҮЙН ГАЗАР