2017 оны 06-р сарын 16-ны өдөр УИХ-ын гишүүн Ё.Баатарбилэг аймгийн ГХБХБГ-ын мэргэжилтнүүдтэй уулзалт хийлээ

2017-06-22

2017 оны 06-р сарын 16-ны өдөр Улсын их хурлын гишүүн Е.Баатарбилэг аймгийн ГХБХБГ-ын хурлын танхимд Барилгын хөгжлийн төвийн БЗХ-ын дарга инженерийн хамтаар аймгийн хэмжээнд БСШУСЯамны хөрөнгө оруулалтаар хэрэгжиж байгаа барилга угсралтын ажлын явцтай танилцаж тулгамдаж байгаа асуудал болон цаашид авах арга хэмжээний талаар заавар чиглэл өглөө. Тус уулзалтын үеэр Хөгжимт драмын театрын барилгын гүйцэтгэгч Акми холдинг ХХК-ны захирал болон холбогдох инженерүүдтэй уулзаж барилгын ажил удаашралтай байгаа, ажлын гүйцэтгэл зохих хэмжээнд хэрэгжихгүй байгаа талаар хэлэлцэж цаашид барилгын ажлыг эрчимжүүлж барилгын ажлыг шуурхай хэрэгжүүлэх талаар чиглэл өглөө.

 

Санал асуулга

Танд уг сайт таалагдаж байна уу...

© 2017 ОН. ГАЗАР ЗОХИОН БАЙГУУЛАЛТ, ГЕОДЕЗИ, ЗУРАГ ЗҮЙН ГАЗАР