АРАХАНГАЙ АЙМАГТ ГАЗРЫН КАДАСТРЫН МЭДЭЭЛЛИЙН САНГИЙН “ЛЭНД МЕНЕЖЕР” ПРОГРАММ НЭВТРҮҮЛЛЭЭ

2017-09-01

ГЗБГЗЗГ-аас Топмаф ХХК-тай хамтран хэрэгжүүлж байгаа Газрын кадастрын мэдээллийн сангийн “Лэнд менежер” программыг 21 аймгийн 330 суманд нэвтрүүлэх ажлыг хэрэгжүүлж байгаа ба Архангай аймгийн ГХБХБГ-ын сумдын газрын даамлуудын үйл ажиллагаанд нэвтрүүлэх сургалт 2017 оны 07 сарын 31-ээс эхлэн 5 хоногийн хугацаанд зохион байгуулагдаад байна. Сургалтыг ГЗБГЗЗГ болон Топмаф ХХК хамтран зохион байгуулсан бөгөөд аймгийн ГХБХБГ-ын мэргэжилтэнүүд, 19 сумдын газрын даамлууд хамрагдаж сумдын газрын даамлуудыг компьютер, тоног төхөөрөмжөөр хангалаа. Энэхүү программ хангамж нь нэвтэрсэнээр газрын харилцаатай холбоотой нэгдсэн системд холбогдож, иргэдэд түргэн шуурхай үйлчлэх боломж бүрдэж байгаа юм.

Санал асуулга

Танд уг сайт таалагдаж байна уу...

© 2017 ОН. ГАЗАР ЗОХИОН БАЙГУУЛАЛТ, ГЕОДЕЗИ, ЗУРАГ ЗҮЙН ГАЗАР