ГАЗРЫН ТӨЛБӨРИЙН МЭДЭЭ

2017-11-30

Газрын төлбөрийн тухай хууль 1997 онд гарсан. Газрын төлбөр төлөгч нь газар эзэмшиж ашиглаж буй тус улсын ИААНБ, гадаад улсын дипломат төлөөлөгчийн болон консулын газар, ОУ-ын байгууллагын төлөөлөгчийн газар, гадаад улсын хуулийн этгээд, гадаадын харъяат болон харъяалалгүй хүн байж болно.

Газрын төлбөрийн суурь хэмжээг Засгийн газар тогтооно. Төлбөрийн хэмжээг тогтооход баримтлах үндсэн зарчим, ХТБС газрын үнэлгээ, тэдгээрийн зориулалт, байршил, инженер хангамж, нийгэм, эдийн засаг, байгаль экологийн нөхцөл, ашиглах зориулалт зэргийг харгалзаж үздэг.

Газрын төлбөр тооцох үзүүлэлтийн нэгжийг дараах байдлаар тодорхойлдог.

·         Бэлчээрийн зориулалтаар эзэмшиж ашиглаж байгаа газрын төлбөрийг уг

бэлчээрийн нэгж талбайн суурь үнэлгээний хувиар хонин толгойд шилжүүлсэн малын толгой тутамд авна.

·         Зам Шугам Сүлжээний газрыг км тутмаас авна.

Газрын төлбөрийн хувъ хэмжээ

·          Газрын төлбөрийг түүний суурь үнэлгээнээс заасан үзүүлэлтээр дараах хязгаарт багтаан хувь, хэмжээгээр тогтооно.

o    Нэг хонин толгойд ноогдуулах бэлчээрийн газрын төлбөрийн хязгаар 0.01-О.ОЗхувь

o    Эзэмшиж ашиглаж байгаа   нэг га тариалан, хадлангийн газрын төлбөрийн хязгаар 0.01-0.03хувь

o    Эзэмшиж, ашиглаж байгаа хот, тосгон, бусад суурины нэг га газрын төлбөрийн хязгаар хувь

o    ЗШСГ-ын км тутамд доод хязгаар 1500, дээд хязгаар 7500

o    Бусад газрын төлбөрийн хязгаар 0.01-0.03хувь

·         Газрын төлбөрийн хэмжээг энэ зүйлийн нэг дэх хэсэгт заасан хязгаарт багтаан газрын үнэлгээ, ашиглах зориулалтыг харгалзан ХАА-н үнэлгээний тойрог, ХТБСГ-ын зэрэглэл тус бүрээр тогтооно.

·         ХАА-н барилга байгууламжийн дэвсгэр газрын төлбөрийг тухайн нутаг дахь хамгийн ойр орших хот тосгон бусад суурины газрын төлбөрийн хэмжээг 2 дахин багасгаж тооцно.

·         Уурхайн эдэлбэрийн ашиглалт явуулж байгаа хэсгийн газрын төлбөрийг уг газар нь уурхайн эдэлбэрт олгохоос өмнө ХАА-н үнэлгээний тойрог, хот тосгон бусад суурины газрын үнэлгээний зэрэглэлийн алинд хамаарч байсныг харгалзан 2 дахин өсгөж тооцно.

·         Ойн болон усан сан бүхий газрын төлбөрийг хот тосгон бусад суурины газрын төлбөрийн хэмжээг өсгөж тооцно.

·         Тусгай хамгаалалттай газар нутагт зохих хууль тогтоомж, гэрээний- дагуу-үйл ажиллагаа явуулж байгаа ИААНБ-ын газрын төлбөрийг уг газар нь ХАА-н үнэлгээний тоог ХТБСГ-ын үнэлгээний зэрэглэлийн алинд хамаарч байгааг харгалзан 3 дахин өсгөж тооцно

·         Аялал жуулчлалын зориулалтаар ашиглаж байгаа газрын төлбөрийг тухайн тойргийн хамгийн ойр орших хот тосгон бусад суурины газрын төлбөрийн хэмжээтэй адилтгаж тооцно. ^

·         Эрх бүхий байгууллагын албан ёсны шийдвэргүйгээр атаршуулсан болон өнжөөсөн газрын төлбөрийг тухайн тойргийн тариалангийн талбайн төлбөрийн хэмжээгээр тооцно.

Газар ашиглалтын хэв шинжээс шалтгаалж газрын төлбөрөөс чөлөөлдөг.

o    Малчин өрхийн бэлчээр хадлангийн газар

o    Тус улсын иргэний аж ахуйн эзэмшиж ашиглаж байгаа 0.07 хүртэл х газрыг төлбөрийн 90хувиар

o    ИААНБ-ын хилийн зурвас газрын төлбөрийг чөлөөлнө.

o    Байгаль, түүх, соёлын дурсгалт зүйлсийг хадгалан хамгаалахад зориулсан иргэний газрыг чөлөөлнө.

o    Цэцэрлэг, ясли, хүүхдийн зуслан, ЕБС, асрамжийн газрын эзэмшиж ашиглаж буй байгууллагын бүх төлбөрийг чөлөөлнө.

o    ИААНБ-ын газар ашиглалтын хүрээнд хөрсний бүтцийг сайжруулах, олон наст болон буурцагт ургамал тариалсан талбайг эзэмшиж ашигласны төлбөрөөс чөлөөлөх, эхний 5 жилд чөлөөлнө.

o    ИААНБ-ын шинээр тариалсан олон наст ургамал, жимс жимсгэний талбайг эзэмшиж, ашигласны төлбөрөөс анхны ургац өгөх хүртэлх хугацаанд чөлөөлдөг.

Аймгийн төвд бүх төрлийн худалдаа үйлчилгээний зориулалттай 1м2 газрын үнэ 10төг,суманд 0,8 төг байна.
жишээ нь:
                         Аймгийн төвд 1500м2 газар эзэмшдэг бол 1500м2*10төг=15000төг,
                         сумын төвд 1500м2 газар эзэмшдэг бол 1500м2*0,8төг=1200төг болж байна.
Төлбөр тушаахдаа төрийн сангийн  100010000943 тоот дансанд тушаана.

 

Дуудлага худалдаагаар газар эзэмшүүлэх анхны үнэ тогтоох аргачлал:

д/д

Эзэмшил, ашиглалтын төрөл

Аймгийн төвийн 1м2 газрын суурь үнэ /төг/

Газрын үнэлгээний итгэлцүүр

Дуудлага худалдаагаар эзэмшүүлэх, ашиглуулах газрын анхны үнэ /төг/

Тайлбар

 

Дуудлага худалдаа

 
 

1

Бүх төрлийн орон сууц

5000

0.5

2500

 

 

 

 

 

 

 

 

Дуудлага худалдааны анхны үнэ дээр уг үйл ажиллагааг явуулахад шаардагдах бэлтгэл ажил /техникийн нөхцөл авах зардал, зар мэдээ түгээх, оролцогч, сонирхогчдын тасалбар хэвлүүлэх, бичиг хэрэгслийн зардал, дуудлага худалдаа явуулах байрны үнэ болон бусад зардалууд  нэмэгдэж орно./

 

2

Иргэний гэр бүлийн хэрэгцээний зориулалт /хашаа, байшин барих, амины орон сууц, зуслан/-ын газар

5000

0.8

4000

 

3

Худалдаа, бүх төрлийн үйлчилгээ

5000

2

10000

 

4

Аж ахуйн үйл ажиллагаа /худалдаа үйлчилгээнээс бусад/

5000

1.5

7500

 

5

Нефтийн бзтээгдэхүүний агуулах, шатахуун түгээх станц

5000

1.2

6000

 

6

Бүх төрлийн гараж, тээврийн хэрэгслийн зогсоол /газар дээрх, доорх/

5000

2

10000

 

7

Дулаан, холбоо, эрчим хүчний станц, антин

5000

0.5

2500

 

8

Төмөр зам, нисэх онгоцны буудлын барилга байгууламж

5000

0.3

1500

 

9

Нам, төрийн бус байгууллага, олон улсын байгууллага, төлөөлөгчийн газар

5000

2

10000

 

10

Шашин сүм хийд

5000

3

15000

 

11

ХАА-аас бусад үйлдвэрлэл

5000

2

10000

 

12

ХАА-н үйлдвэрлэл

5000

0

 

 
Санал асуулга

Танд уг сайт таалагдаж байна уу...

© 2017 ОН. ГАЗАР ЗОХИОН БАЙГУУЛАЛТ, ГЕОДЕЗИ, ЗУРАГ ЗҮЙН ГАЗАР