Газрын төлбөр /2016/

2017-04-03

Аймгийн хэмжээнд иргэн, аж ахуйн нэгж байгууллагын газар эзэмшиж ашигласны төлбөрийг тооцохдоо Засгийн газрын 1997 оны 152 дугаар тогтоолын дагуу аймгийн газар  эзэмшигч, ашиглагчийн улсын бүртгэлийг үндэслэн бүх төрлийн үйлдвэрлэл, худалдаа үйлчилгээ, гэр бүлийн хэрэгцээ, аялал жуулчлал, газар тариалан, уул уурхай гэсэн  ангилалаар газрын төлбөрийг тооцож ногдуулалтыг хийдэг.

Тус онд аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн 2015 оны 09 дугаар тогтоолоор аймгийн төсөвт газрын төлбөрөөс 32,0 сая төгрөг оруулахаар батлагдсан бөгөөд 12-р сарын байдлаар 47191,3 мян.төг төвлөрүүлж хэрэгжилт 147,4 хувьтай байна. Газар төлбөрөөс орон нутгийн төсөвт төвлөрүүлж буй орлогыг www.mof.gov.mn хаягаар хандан хянаж аймгийн татварын хэлтэс, сумдын газрын даамал нартай хамтран ажиллаж тус оны төлөвлөгөөг сум тус бүрээр төсөвт төвлөрүүлсэн.

Аймгийн хэмжээгээр газрын төлбөрийн орлогын мэдээг харахад Хайрхан, Хашаат, Эрдэнэбулган /аймгийн төв/ сумдын төсөвт төвлөрүүлэх орлого бүрэн төвлөрөөгүй, Ихтамир, Чулуут, Хангай, Цахир, Өндөр-улаан, Эрдэнэмандал, Жаргалант, Цэцэрлэг, Батцэнгэл, Өгийнуур, Хотонт, Цэнхэр, Төвшрүүлэх, Булган сумдын төлөвлөгөө давж биелэсэн байна. Аймгийн хэмжээнд газрын төлбөрөөс орох орлогын төлөвлөгөө болон гүйцэтгэлийг сумын дүнгээр харуулав.

Сумдын газрын төлбөрийн төлөвлөгөө, гүйцэтгэл  Тус онд газрын төлбөрөөс орон нутгийн төсөвт төвлөрсөн орлогыг газрын нэгдмэл сангийн ангилалаар харахад хамгийн их хувийг уул уурхай, хот тосгон бусад суурины барилга байгууламжийн дэвсгэр газар /иргэн,аж ахуйн нэгжийн эзэмшил үйлдвэрлэл, үйлчилгээ/, тариалангийн газар, бага хувийг аялал жуулчлал, зам шугам сүлжээний газарт ногдуулсан төлбөр эзэлж байна. 

Санал асуулга

Танд уг сайт таалагдаж байна уу...

© 2017 ОН. ГАЗАР ЗОХИОН БАЙГУУЛАЛТ, ГЕОДЕЗИ, ЗУРАГ ЗҮЙН ГАЗАР