ГАЗРЫН ТӨЛБӨР ТӨВЛӨРҮҮЛЭЛТ

2018-03-21

Аймгийн төсвийн орлогын төлөвлөгөөгөөр газрын төлбөрөөс 1-р улирлын байдлаар 3186,6 мян.төг төвлөрүүлэх бөгөөд өнөөдрийн байдлаар 2122,6 мян.төг төвлөрүүлэн ажиллаж байна.

Бүх төрлийн худалдаа, үйлчилгээ, гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар газар эзэмшигч иргэн, аж ахуйн нэгж, байгууллагууд Газрын төлбөрийн тухай хуулийн 9 дүгээр зүйлд заасны дагуу /”Газрын төлбөр төлөгч нь газар эзэмшүүлэх, ашиглуулах гэрээнд өөрөөр заагаагүй бол жилийн төлбөрийг тэнцүү хэмжээгээр хуваан улирал бүрийн эхний сарын 25-ны өдрийн дотор төлөх бөгөөд дараа улирлуудын төлбөрийг урьдчилан төлж болно”/ хуулийн хугацаанд газрын төлбөрийг барагдуулж газар эзэмших гэрээгээ шинэчлэн байгуулна уу.

Санал асуулга

Танд уг сайт таалагдаж байна уу...

© 2018 ОН. ГАЗАР ЗОХИОН БАЙГУУЛАЛТ, ГЕОДЕЗИ, ЗУРАГ ЗҮЙН ГАЗАР