ЦЭВЭР ЦЭМЦГЭР-ЦЭЦЭРЛЭГ ХОТ аяныг зохион байгууллаа

2018-05-31

Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газар нь Эрдэнэбулган сумын Засаг дарга бөгөөд Цэцэрлэг хотын захирагч, Эрдэнэбулган сумын ЗДТГ, БОАЖГ-тай хамтран 2018 оны 04 сарын 02-ны өдрөөс 05 сарын 25-ны өдрийн хугацаанд ЦЭВЭР ЦЭМЦГЭР-ЦЭЦЭРЛЭГ ХОТ аяныг зохион байгуулж байна. Аяны хүрээнд Эрдэнэсумын нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж байгаа төрийн болон төрийн бус байгууллага, аж ахуйн нэгжүүдэд тохижилт соёлжилттой байгууллага шалгаруулах болзолт уралдааныг 05 сарын 25-ны өдрийн хооронд зарлаж харъяагдах байгууллагуудад удирдамж хүргүүлсэн.  ЦЭВЭР ЦЭМЦГЭР-ЦЭЦЭРЛЭГ ХОТ аяны хүрээнд айлуудын хашааны өнгө үзэмжийг сайжруулах жигдлэх зорилгоор цагаан даваа болон цогт уулын улсын чанартай зам дагуух айлуудын хашааг хэмжиж тооцоо судалгааг Хот тохижилт үйлчилгээний газар хүргүүлсэн.  Мөн аяны хүрээнд Цэцэрлэг хотын төв хэсэгт өнгө үзэмжинд сөрөгөөр нөлөөлж буй хашаа, хайсыг цэгцлэх зорилгоор 04 сарын 25-ны өдөр тухайн газар, хашаа, хайсыг эзэмшиж буй иргэдийг цуглуулан уулзалт хийж өнгө үзэмжийг сайжруулах талаар заавар зөвлөмж өглөө.

            ЦЭВЭР ЦЭМЦГЭР-ЦЭЦЭРЛЭГ ХОТ аяны хүрээнд бүх нийтийн хог цэвэрлэгээг хот тохижилт үйлчилгээний газартай хамтран зохион байгуулж өөрийн байгууллагын ойр орчмын 50 метр дахь хогийг мөн Хөрс ШТС-аас петровисын баруун талын петонон гүүр хүртэл 50 метр зурвас газрыг 04 сарын 14-ны өдөр цэвэрлэлээ.

Санал асуулга

Танд уг сайт таалагдаж байна уу...

© 2018 ОН. ГАЗАР ЗОХИОН БАЙГУУЛАЛТ, ГЕОДЕЗИ, ЗУРАГ ЗҮЙН ГАЗАР