Бэлчээрийг зохистой ашиглуулах журмын хэлэлцүүлгийг зохион байгуулав

2018-10-03

Бэлчээр ашиглалтыг бэлчээрийн нөөц чадавхид тохируулах, хариуцлагажуулахад эдийн засгийн хөшүүрэг бий болгох, бэлчээрийн даацад тохирсон мал сүрэг өсгөн үржүүлэх, МАА-ын үйлдвэрлэлийн тогтвортой байдлыг хангах, сум, баг, бэлчээр ашиглагчдын хэсгийн хэмжээнд бэрчээрийн менежментийг тухайн орон нутгийн байгаль экологийн чадавхид суурилсан нэгдсэн аргачлалаар уян хатан төлөвлөх, зохицуулах, хамгаалах, хяналт үнэлгээ хийх, нөхөн сэргээхтэй холбоотой харилцаа, хэрэгжүүлэх үйл ажиллагааг зохицуулах зорилгоор Бэлчээрийг хариуцлагажуулах журамтай болох нь зүйтэй.

Ихтамир, Чулуут, Цахир, Тариат, Өндөр-Улаан, Батцэнгэл сумдад Бэлчээрийг зохистой ашиглуулах журмын хэлэлцүүлгийг зохион байгуулав. Тус хэлэлцүүлэгт аймгийн Бэлчээрийн менежментийн ажлын хэсгийн гишүүд, ГХБХБГазар, ХХААГазар, сумдын ИТХ-ын дарга, Засаг дарга, МЭҮТ-ийн мэргэжилтэн, газрын даамал нар оролцлоо. Цаашид тус журмын төслийг БИНХ-аар хэлэлцүүлэх, орон нутгийн онцлогт тохируулах, батлуулах арга хэмжээг авч хэрэгжүүлэх юм.

Санал асуулга

Танд уг сайт таалагдаж байна уу...

© 2018 ОН. ГАЗАР ЗОХИОН БАЙГУУЛАЛТ, ГЕОДЕЗИ, ЗУРАГ ЗҮЙН ГАЗАР