2015-2018 оны Бэлчээрийн фото мониторингийн ажлын үр дүнг газрын кадастрын Land manager програм дээр оруулав

2018-10-03

Газрын кадастрын Лэнд менежер програм хангамж дээр нэмэлтээр хөгжүүлэгдсэн “Бэлчээр ашиглах гэрээ, бэлчээрийн газрыг фото мониторингийн  аргаар үнэлэх” програмд бэлчээрийн фото мониторингийн ажлын үр дүнг оруулах, малын тоо, тухайн жилийн ургацад тохируулж бэлчээрийн даацыг гаргаж ирэх, тайлан мэдээ гаргах ажлыг 2018 оны 09-р сарын 10-ны өдрөөс 15-ны өдрүүдэд тус газраас газрын даамлуудыг авч ирж гүйцэтгүүлсэн.

Бэлчээрийн газрын ачаалал, ашиглалтын горимыг өөрчлөх, тухайн жилийн бэлчээр зохион байгуулалтын төлөвлөгөөний хэрэгжилтийг хангуулах үүднээс бэлчээр ашиглагчдын хэсэг бүр дээр бэлчээрийн фото мониторингийн ажлын дүнд суурилж, бэлчээрийг ашиглуулах гэрээг хийх, хариуцлагажуулах журмыг батлуулахаар ажиллаж байна

Санал асуулга

Танд уг сайт таалагдаж байна уу...

© 2018 ОН. ГАЗАР ЗОХИОН БАЙГУУЛАЛТ, ГЕОДЕЗИ, ЗУРАГ ЗҮЙН ГАЗАР