Газрын үнэлгээний тойрог, зэрэглэл /бүс/, суурь үнэлгээ, газрын төлбөрийн хэмжээ шинэчлэн батлагдсан

2019-06-19

              Аймгийн хэмжээнд бүх төрлийн худалдаа, үйлчилгээ, аялал жуулчлал, уул уурхай, газар тариалан, гэр орон сууцны зориулалтаар газар эзэмшигч иргэн, аж ахуйн нэгж байгууллагуудад Монгол улсын Засгийн газрын 1997 оны 152 дугаар ”Газрын төлбөрийн хуулийг хэрэгжүүлэх талаар авах зарим арга хэмжээний тухай” тогтоолын дагуу газрын төлбөр ногдуулдаг байсан бөгөөд  2018 оны 182 дугаар тогтоолоор “Газрын үнэлгээний тойрог, зэрэглэл (бүс), суурь үнэлгээ, газрын төлбөрийн хэмжээ”-г шинэчлэн тогтоогоод байна.

              Тус тогтоолыг үндэслэн сумдын газрын төлбөрийн бүс, хувь хэмжээг Иргэдийн төлөөлөгчдийн хурлаар хэлэлцүүлэн батлуулах ажлыг зохион байгуулж 1 дүгээр сарын 1-ний өдрөөс эхлэн шинэчлэн батлагдсан тогтоолын дагуу иргэн, аж ахуйн нэгж байгууллагуудын төлбөрийн ногдуулалтыг тооцож байна.

                Хот, тосгон, бусад суурин газрын төлбөрийг газар ашиглалтын зориулалтаар нь  дараах байдлаар ангилсан бөгөөд төлбөрийн хувь хэмжээг тогтоосон байдлыг сум тус бүрээр доорхи хүснэгтээр үзүүлэв. /18 сумаар/

 

  • Хөдөө аж ахуйн газрын үнэлгээний тойргоор Архангай аймаг нь Х-4, Х-5, Х-6 гэсэн ангилалд хамаарч байгаа бөгөөд сум тус бүр тойрогт хамаарах үнэлгээгээ сумын ИТХ-р хэлэлцүүлэн батлуулсан.

ХАА-н газрыг үнэлгээний тойргийн зураг,төлбөрийн хувь хэмжээг баталсан байдлыг дор үзүүлэв:

 

Санал асуулга

Танд уг сайт таалагдаж байна уу...

© 2019 ОН. ГАЗАР ЗОХИОН БАЙГУУЛАЛТ, ГЕОДЕЗИ, ЗУРАГ ЗҮЙН ГАЗАР